Авто замын боомтуудыг хаалаа

Хуучирсан мэдээ: 2012.11.26-нд нийтлэгдсэн

Авто замын боомтуудыг хаалаа

Хэдийгээр Тусгаар тогтнолын өдрийг тэмдэглэхээ больсон ч олон жилийн уламжлалт баярын энэ өдөр манай улс Хятадтай хиллэдэг газруудынхаа авто замын шалган нэвтрүүлэх боомтыг хаахаар болжээ. Гэхдээ төмөр замын зорчих тээвэр хуваарийн дагуу ажиллах юм. 

“Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын 2004 онд байгуулсан хэлэлцээрийн дагуу улсын чанартай, албан ёсны томоохон баяр наадмын үеэр манай хоёр улс харилцан хилээ хаадаг.  Тиймээс өнөөдөр Шивээхүрэн, Гашуунсухайт, Ханги, Булган боомт болон замын-Үүдийн авто замын шалган нэвтрүүлэх боомтыг уг хэлэлцээрийн дагуу хаагаад байна.

Д.ЖАРГАЛСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж