Их Британид үер болжээ

Хуучирсан мэдээ: 2012.11.26-нд нийтлэгдсэн

Их Британид үер болжээ

Их Британийн ихэнхи нутгуудаар өнгөрсөн амралтын өдрүүдэд хүчтэй салхи  шуурч, аадар бороо орон, их хэмжээний үер болжээ. Үүний улмаас 816 айл усанд автсан тул олон зуун хүнийг нүүлгэн шилжүүлж, зам, гүүрүүдийг хаасан байна. Энэ үеэр хоёр хүн амь үрэгдэж, гурван хүн гэмтэж, шархадсан тухай эх сурвалж мэдээлжээ.  Үерийн гамшигт Их Британийн Девон, Корнуолл, Мальмсбери, Уилтшир, Кэмбриджшир зэрэг хотууд илүү өртсөн байна. Их Британийн цаг уурын албаны мэдээлснээр  аадар бороо цаашид ч үргэлжлэн орох төлөвтэй байгаа аж.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж