“Emotion” цагийн дөрвөлийн нэг, дуучин Ч.Солонго хамтлагийнхаа 15 насны төрсөн өдрөөр Соёлын тэргүүний ажилтан цол, тэмдгээр энгэр мялаав. Өнгөрөгч баасан, бямба гаригт “АСА” циркт төрсөн өдрийн баяраа анх удаа фенүүдтэйгээ тэмдэглэсэн “Sweetymotion”-ы сюрпризийн нэг нь хамтлагийн экс-гишүүн Ч.Солонго байсан. Харин Солонгоод барьсан сюрприз нь СТА хэмээх хүндэтгэл байлаа.
“Sweetymotion”-ы бүсгүйчүүд өнгөрсөн долдугаар сард салбарын тэргүүний тэмдгээр энгэр цоолсон. Харин 15 жилийн тэртээ “Sweetymotion” хамтлагийн нэгэн эд, эс болж, урлагийн тэнгэрт гялалзах шинэ од байж чадсан Ч.Солонгод төрсөн өдрийн баярын тоглолтын үеэр Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун хүндэтгэл үзүүлж, СТА тэмдгийг зүүж өгсөн юм.
Т.МАША