Дуучин Psy-ийн энэхүү дууны үзэгчдийг хамгийн ихээр татдаг зүйл нь түүний хөгжилтэй бүжиг юм. “Gangnam Style” өдгөө Филиппиний шоронгийн хоригдлуудаас эхлээд Хятадын нэрт жүжигчин Ай Вейвей, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун гэх мэт нас, хүйс, ажил мэргэжлийн онцлог хамаарахгүй олон мянган шүтэн бишрэгчтэй болжээ.
Сануулахад, “Gangnam Style” саяхан 28 орны шилдгүүд оролцдог “MTV Europe Music Awards”-ын “Шилдэг видео”-гоор шалгарсан байгаа. “Gangnam Style”-ээс өмнө 2010 онд залуу дуучин Жастин Бибер “YouTube”-ийн дээд амжилт тогтоож байсан юм. “Gangnam Style” өнгөрсөн есдүгээр сард Youtube сайт дахь хамгийн олон “Like” авсан буюу нийт 2,141,758 хэрэглэгчийн дуртай дуу болж, Гиннесийн рекорд амжилтыг тогтоогоод байсан юм.