НИТХ төсвөө хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2012.11.26-нд нийтлэгдсэн

НИТХ төсвөө хэлэлцэнэ

НИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдана. Хурлаар нийслэлийн 2013 оны  эдийн засаг, нийгмийн зорилт, 2012-2013 онд дамжин хэрэгжүүлэх төсөл арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт, Нийслэлийн 2013 оны төсөв, Нийслэлийн өмчөөс 2013 онд хувьчлагдах эд хөрөнгийн жагсаалтын тухай болон Орон нутгийн өмчийн концессын  зүйлийн жагсаалтанд нэмэх төсөл, Нийслэлийн 2013 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө, Нийслэлийн Аудитын газрын тайлан, Сэлбэ голын эхийг байгалийн нөөц газрын ангиллаар нийслэлийн тусгай хамгаалалтанд авах тухай Хөрөнгө зарцуулах эрх олгох тухай зэрэг чухал асуудлуудыг хэлэлцэх юм байна.

Өчигдөр  НИТХ-ын хороод хуралдаж, төсөв хэлэлцсэн байна. Тухайлбал, НИТХ-ын  Хууль хууль зүй, төрийн байгуулалтын хороо, Өргөдөл гомдлын хорооны хамтарсан хуралдаанаар нийслэлийн  2013 оны нийгэм эдийн засгийн зорилт, нийслэлийн 2013 оны газар төлөвлөлтийн нэгдсэн төлөвлөгөө, нийслэлийн 2013 оны төсвийн төсөл, 2013 онд нийслэлийн өмчөөс хувьчлах эд хөрөнгийн жагсаалт, Орон нутгийн өмчийн концессийн зүйлийн жагсаалтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг авч хэлэлцээд, НИТХ-д оруулж батлуулах нь зөв гэж үзсэн байна.
Харин Байгаль орчин, экологийн хорооны хуралдаанаар дээрх нэр бүхий асуудлуудыг мөн хэлэлцээд, НИТХ-д оруулахыг дэмжжээ. Эдгээр хороодын хуралдаан дээр ижил түвшинд хөндөгдсөн нэг зүйл нь нийслэлийн төсөвт жилд 80 сая төгрөг төвлөрүүлж, 600 сая төгрөгийн татаас авдаг “Улаанбаатар чуулга”-ын асуудал байлаа. Тус чуулга нь НИТХ-ын шийдвэрээр байгуулагдсан бөгөөд уг шийдвэр өнөөдрийн байдлаар өөрчлөгдөөгүй тул урьдын адил төсөвт суусан хэмээн ажил хариуцсан хүн хариулт өгч байв.

Б.МАРАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж