УИХ-ын сонгуулийн будлианаас болж Өвөрхангайн тойрогт нэр дэвшигч АН-ын Г.Батхүү, М.Зоригт нар УИХ-ын гишүүний тангараг өргөх байсан ч МАН-ын гишүүд эсэргүүцсэнээр түр хойшлуулаад байгаа. Тэгвэл МАН-ын гишүүн У.Хүрэлсүхийн оронд МАН-аас жагсаалтаар нэр дэвшигч Д.Сарангэрэл тангараг өргөх нь тодорхой болоод буй. Мөн МАХН-аас намын жагсаалтаар нэр дэвшигч Ц.Оюунбаатар, Сонгинохайрхан дүүргээс нэр дэвшигчдийн аль нэг нь сонгогдсоноор УИХ ангиараа цуглах боломжтой болно.
Одоо Баянзүрх дүүрэгт УИХ-ын сонгуулийн 22-р тойргийн дахин санал хураалтын дүнд олонхийн санал авсан нэр дэвшигчийн нэрийг Сонгуулийн ерөнхий хорооноос өргөн мэдүүлэх ёстой. Үүний дараа ийн хамтад нь тангараг өргүүлэх бололтой.