Б.Сэр-Од Осакагийн марафонд түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2012.11.26-нд нийтлэгдсэн

Б.Сэр-Од Осакагийн марафонд түрүүллээ

Японы Осака хотноо жил бүр зохион байгуулах болсон Осакагийн марафонд Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Сэр-Од түрүүллээ. Өчигдөр болсон уралдаанд Б.Сэр-Од хоёр цаг, 11 минут, 54 секундын амжилт үзүүлж, уралдааны дээд амжилтыг тогтоосон байна. Харин түүний араас Японы марафонч Ясүюүки Накамура 2:15:39 цагийн амжилтаар удаалжээ. Б.Сэр-Одын хувьд уралдааны сүүлийн 20 км-т бусад тамирчдаас хол тасарч, хурдаа алдалгүй гүйсээр түрүүлсэн тухай Японы хэвлэлд мэдээлсэн байна.

Харин эмэгтэйчүүдийн төрөлд Румыны тамирчин Лидия Саймон 2:33:14 цагийн амжилтаар тэргүүлжээ.

Осакагийн марафоныг өнгөрсөн жилээс эхлэн зохион байгуулах болсон бөгөөд энэ жилийн уралдаанд дэлхийн 35 орны 28 мянга гаруй тамирчид хурд сорьсон байна.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж