Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой, Монголын уурхайчдын өдрийг тохиолдуулан зохион байгуулж буй спортын олон төрөлтийн “Шилжин явах цом” уламжлалт тэмцээн эрэгтэй, эмэгтэй сагсан бөмбөг, эрэгтэй, эмэгтэй гар бөмбөг, шатар, ширээний теннис гэсэн дөрвөн төрлөөр болох ажээ. Тэмцээн “Буянт-Ухаа спорт цогцолбор”-т өнөөдөр нээлтээ хийж, арваннэгдүгээр сарын 29-нийг хүртэл үргэлжлэх аж. Нээлтийн ажиллагаа өнөөдөр 13.00 цагт болно.