Эрүүгийн хуулийн төслийг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2012.11.26-нд нийтлэгдсэн

Эрүүгийн хуулийн төслийг хэлэлцэнэ

Өнөөдөр Төрийн ордонд хэд хэдэн ажлын хэсгийн хуралдаан болох хуваарьтай байна. Тодруулбал,

  • Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай болон дагалдах бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 13.30 цагаас “А” танхимд;
  • Хүнсний тухай хуулийн шинэчилсэн найруулгын болон Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 13.30 цагаас “Б” танхимд;
  • Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан Ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
  • “Иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 14.30 цагаас “Г” танхимд тус тус хуралдах ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж