Tiger алтан медалийн эзэн боллоо

Хуучирсан мэдээ: 2010.05.20-нд нийтлэгдсэн

Tiger алтан медалийн эзэн боллоо

Монгол улс, 2010 оны 5 дүгээр сар 19. Шагнал өргөмжлөлийн эзэн Tiger брэнд 2010 оны Дэлхийн шар айргийн цом буюу салбартаа “Дэлхийн шар айргийн олимп” гэгддэг хамгийн нэр хүндтэй тэмцээнээс дахин алтан медаль авч амжилтаа бататгалаа.
Шар айргийн салбарын хамгийн өндөр мэргэжлийн шүүгчдийн бүрэлдэхүүн маш нарийн шалгуураар шүүдэг энэ тэмцээнд  Tiger брэнд нь дэлхийн өнцөг булан бүрээс оролцсон 58 өрсөлдөгчдийг ялж Олон улсын лагерь шар айргийн төрөлд Алтан медалийн эзэн боллоо. Тэмцээний алтан медалийг амт, үнэр, харагдац гэсэн үзүүлэлтүүд тааламжтайяа зохицон оршсон дэлхийн зиндааны бүтээгдэхүүнд олгодог билээ.
Tiger брэндийн энэхүү амжилтын талаар Азиа Пасифик Брюэризийн коммерс хариуцсан захирал Эдмунд Нео хэлэхдээ “Tiger дэлхийн шар айргийн цомын тэмцээний хошой алтан медалийн эзэн болсоноор бид туйлаас их бахархаж байна. Дэлхийд тэргүүлэх зэргийн супер чанартай гэдгээ дахин баталж, хэрэглэгчиддээ ямагт чанартай бүтээгдэхүүн хүргэхийн төлөө ажилладаг хичээл зүтгэлийг маань талаар болоогүйг илтгэсэн үйл явдал боллоо” хэмээн өгүүлсэн юм.
Tiger-ийн өмнө авсан медаль бүрт ногдох онооны нийлбэр дээр 2010 оны цомын тэмцээний алтан медалийн оноо нэмэгдсэнээр АПБ компани нь тус тэмцээний шар айргийн том үйлдвэрүүдийн ангилалд ‘Аварга үйлдвэр’, мөн аварга “Исгэлтийн мастер” өргөмжлөлүүдийн эзэн боллоо.

Энэ талаар Tiger брэндийн менежер Д. Одгэрэл “Tiger брэнд дахин нэг Алтан медалийн эзэн болсоноор бид маш их бахархаж байна. Дэлхийн шар айргийн цомын аварга болно гэдэг бол манай шар айргийн чанарын баталгаа болохын дээр төгс чанарын төлөөх бидний хичээл зүтгэлийн гэрч боллоо гэж үзэж байна” гэлээ.
Tiger брэнд нь анх үйлдвэрлэгдсэнээс хойшхи 77 жилийн түүхэндээ 40 гаруй олон улсын медаль, өргөмжлөл хүртсэний дотор 25 алтан медаль байгаа нь түүний амжилтыг бэлхнээ илтгэнэ. Хөгшин Европын түүхт шар айргуудтай харьцуулахад ‘нялх’ гэж хэлэгдэхээр боловч шувууны бага нь адтай гэгчээр анх бүтээгдээд удаагүй байхдаа 1939 онд Лондон хотноо явагдсан тэмцээнээс анхны олон улсын алтан медалиа хүртэж амжилтын гараагаа эхэлсэн түүхтэй. Үүнээс хойш тасралтгүй шагнал өргөмжлөлүүдийг хүртсэнээс сүүлийн жилүүдэд буюу 1998, 1999 онуудад Шар айргийн салбарын олон улсын наадмын хошой алтан медаль, 1968 оноос хойшхи “Gold Monde International Quality Trophy” уралдааны алтан медалиуд, 2004 оны шар айргийн цомын тэмцээний Европ стилийн шар айраг хэмээх маш өрсөлдөөнтэй төрөлд алтан медаль, 2010 оны олон улсын зиндааны лагер шар айраг төрөлд алтан медалиудыг тус тус хүртжээ. Мөн 2008 оны Шинэ Зеландын олон улсын шар айргийн наадамд алтан медаль хүртсэн гээд амжилтын түүх арвин билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж