“Pussy Riot”-ын гишүүнийг өөр камерт шилжүүлжээ

Хуучирсан мэдээ: 2012.11.26-нд нийтлэгдсэн

“Pussy Riot”-ын гишүүнийг өөр камерт шилжүүлжээ

Улс төрийн утга агуулгатай дуу дуулж, клипийг нь интернэтээр цацсанаас болж шоронд хоригдож буй  Оросын охидын панк хамтлаг “Pussy Riot”-ын гишүүн Мария Алёкина шоронгийн камерт хэл ам тарьснаас нэг хүний камерт шилжүүлжээ. Мария Алёкина бусад хоригдлуудтай хамт байхыг эсэргүүцэж өлсгөлөн зарласны дараа түүнийг Москва хотын зүүн хэсэгт орших Березникийн колони руу шилжүүлсэн талаар өмгөөлөгч нь мэдэгдсэн байна. Мария Алёкина өнгөрсөн наймдугаар сард Москва хот дахь Үнэн алдартнуудын цогчин дуганд Кремлийн эрх баригчдыг шүүмжилсэн панк дуу дуулсны төлөө хоёр жил шоронд хоригдох ял сонссон билээ.

Панк хамтлагийн дуучдад хоёр. хоёр жилийн ял оноосон  шүүхийн шийдвэр олон нийтийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан. Алёкинагийн өмгөөлөгчийн мэдэгдсэнээр түүнтэй нэг камерт хоригдож байсан хоригдлууд түүнд хэрцгий авир гаргах болсноос тэрээр ганц хүний камер руу шилжүүлж өгөхийг хүссэн гэнэ. Алёкинатай адил хоёр жил шоронд хоригдох ял сонссон Надежда Мордовын шоронд ял эдэлж байгаа бөгөөд шоронд хүнд нөхцөлтэй байгаа талаар нөхөртөө ярьжээ.

Алёкина, Надежда нар өнгөрсөн аравдугаар сард шүүхийн шийдвэрийн эсрэг давж заалдсан боловч шүүх хэрэгсээгүй. Харин Кремлийн эрх баригчдыг шүүмжилсэн дуу дуулж, танхай авирлаж, шашныг илт гутаан доромжилсон хэмээх ял сонссон хамтлагийн гуравдахь гишүүн Екатеринад тэнсэн ял оноосон юм.

Дээрх хэргийн дараа хамтлагийн зарим гишүүд гадаадад дүрвэн гарч, бусад нь сураг тасарсан билээ.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж