Харин Японы мэргэжлийн сумогийн дэвжээнээ хоёр башё дараалан босоо байж, ганц ч удаа өвдөг шороодолгүй түрүүлснээр сумогийн дээд цолд хүрсэн Харумафүжи Д.Бямбадорж ёкозуна цолтой анхны башёдоо зодоглож, есөн даваа, зургаан унаатай өндөрлүүлэв.
Макүүчи буюу дээд зиндаанд барилдсан Монголын бусад сумочдын тухайд озэки Какурюү М.Ананд 9-6, Кёкүтэнхо Н.Цэвэгням 10-5, Шотэнро Д.Нямсүрэн 5-10, Тамаваши Б.Мөнх-Оргил 9-6, Токитэнкү А.Хүчитбаатар 7-8 гэсэн амжилттай кюүшю башёг үдлээ.
Ийнхүү 2010 оны хоёрдугаар сард их аварга Асашёорюү Д.Дагвадорж зодог тайлснаас хойш анх удаа хоёр ёкозуна цолтон зүүн, баруун жигүүрийг манлайлан барилдсан онцлогтой кюүшю башё өндөрлөлөө.