Хятадын Эрүүл мэндийн яам эмнэлгүүдэд ДОХ-ын халдвар авсан, вирус тээгчдээс нүүр буруулахгүй байхыг хатуу анхааруулжээ.
ДОХ-ын вирус тээгч өвчтөнүүдийн эмчилгээ, үйлчилгээнд баталгаа гаргахыг тус улсын Эрүүл мэндийн яам эрүүл мэндийн бүх төвшний ажилтнуудад үүрэг болгожээ. Мөн энэ захирамж вирусын халдвар тээгч болон халдвартай гэж оношлуулсан бүх өвчтөнд хамаатай гэжээ.
Хятадын Төрийн зөвлөлийн шинэ Ерөнхий сайдын орлогч Ли Кэцян Тянжинь хотын эмнэлэгт зочлохдоо ХДХВ-ийн оноштой, уушгины хорт хавдартай 25 настай өвчтөний эмчилгээг зогсоосноос хойш хоёр хоногийн дараа Эрүүл мэндийн яам нь ийнхүү арга хэмжээ авахаар болжээ. Ли Кэцян нь арваад жилийн өмнө Хятадын Хенань мужид хууль бусаар цус худалдаалснаас болж ДОХ-ын халдварын анхны тохиолдлууд бүртгэгдэх үед хэргийг нуун далдлахад оролцож байсан гэнэ.
Н.ЭНХ