
Түүний энэ хачин дуу бүжгийн дагаж дуурайж хийгээгүй хүмүүс цөөн бөгөөд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятадын тэрс үзэлтэн Ай Вэйвэй, Филиппинийн шоронгийн хоригдлууд гээд дэлхийн өнцөг булан бүр дэх олон өөр хэл соёлтой хүмүүс дуурайн бүжиглэсэн юм. Тэр бүү хэл роботод хүртэл түүний бүжгийг “зааж” өгсөн билээ. Дэлхийн 28 оронд одоо ч хит дуу хэвээр буй Gangnam Style “MTV Europe Music Awards”-аас оны шилдэг клип шагналыг авсан юм.
Н.ЭНХ