Кино ертөнцөд олон мянган шүтэн бишрэгчтэй сэтгэл татам хосууд болох жүжигчин Роберт Патенсон, Кристен Стюарт нар өчигдөр талархлын баярыг хамтдаа тэмдэглэхээр Нью-Йоркийн “JFK” олон улсын нисэх буудалд явж байгаа нь папараццид өртжээ. Хосууд хамгийн сүүлд хамтран тоглосон уран бүтээлийнхээ ажлаар Лондонд байсан ч эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Кристен Стюарт Робертын гэр бүлийхэнтэй ийнхүү америкчуудын уламжлалт томоохон баяруудын нэг “Талархал”-ын баярыг тэмдэглэхээр ирсэн энэ аж.
Кино ертөнцийн залуухан хосууд хамгийн сүүлд “Twilight film Breaking Dawn Part 2” кинонд тоглож шинэ уран бүтээлийнхээ нээлтэд оролцон зав муутай байгаа билээ. Түүнчлэн уг кино нь өнгөрсөн долоо хоногт нээлтээ хиймэгц олон улсад ашиг орлогоороо тэргүүлж буй шилдгүүдийг хол орхиж дээд амжилт тогтоогоод байгаа юм. “Twilight film Breaking Dawn Part 2” хамгийн анх өнгөрсөн долоо хоногийн даваа гаригт Лос-Анжелост, лхагва гаригт Лондонд тус тус нээлтээ хийсэн юм.
Э.АНХТУЯА