
Тус сэтгүүл өнгөрсөн есдүгээр сарын 15-нд нийтэлсэн нүцгэн зурагнуудаас болж эрхлэгч нь албан тушаалаасаа халагдсан тухай өчигдрийн дугаартаа албан ёсоор тайлбар хийжээ. Хатан хааны гэр бүлийн шинэ гишүүн, угсаа залгамжлах хунтайжийн эхнэрийн нүцгэн зурагнууд хамгийн анх Францын “Closer” шар сэтгүүлд гарч, удалгүй Ирландын “Daily Star” сэтгүүлд нийтлэгдсэн нь хатан хааны гэр бүлийн нэр хүндийг унагасан хэрэг болсон билээ. Гэвч Их Британийн хатан хааны гэр бүлийнхэн Францын шар сэтгүүлийг хувийн өмчид ичгүүргүйгээр халдсан хэмээн шүүхэд өгч, зурагнуудыг хуулбарлахгүйгээр буцаан өгөхийг шаардсан юм. Папарраци зурагчин хатан хааны гэр бүлийн залуу язгууртнуудыг Францын өмнөд муж дахь хувийн эдлэндээ амарч, наранд биеэ шарж байх үед зургийг нь дарсан аж.
Н.ЭНХ