Палестины албаны хүмүүс шинжилгээний хариу найман жилийн өмнө нас барсан удирдагч Ясир Арафатыг цацраг идэвхит полонид хордсон гэдэг сэжиг таамгийг эцэс болгоно гэж найдаж байгаа гэнэ. Палестины чөлөөлөх хөдөлгөөний бэлэг тэмдэг болсон Ясир Арафатын үхлийн тухай “Аль Жазира” теле суваг өнгөрсөн долдугаар сард шинэ баримтат нэвтрүүлгийг бэлтгэн олон нийтэд хүргэсэн. Уг нэвтрүүлэгт Палестины чөлөөлөх байгууллагын удирдагч агсны бэлэвсэн гэргий Coxa Арафат талийгаач нөхрийнхөө эд зүйлсийг Швейцарийн Лозанна дахь Европын шилдэг лабораториудын нэгэнд шинжлүүлсэн тухай өгүүлдэг. Харин Швейцарийн цацрагийн хүрээлэнгийн захирал Франсуа Бошуд Ясир Арафатын байнга зүүдэг байсан толгойн алчуур, шүдний сойз зэргээс цацраг идэвхит полони-2010 хэмээх бодис илэрсэн болохыг уг нэвтрүүлэгт оролцохдоо барим тавин ярьсан байдаг аж. Гэхдээ илүү баттай нотолгоо гаргахын тулд цогцост нь задлан шинжилгээ хийх хэрэгтэй хэмээсэн нь түүний үхэлд Израилийн тусгай албаныхан буруутай хэмээн сэжиглэж байсан Палестинчуудын эргэлзээг дэврээсэн билээ. Израилийн тал энэ асуудал дээр ямар нэгэн тайлбар хийгээгүй.
Арафатын бэлэвсэн эхнэр нөхөр нь цацраг идэвхит полонид хордож нас барсан эсэхэд 100 хувь итгэхийг хүсч уг шинжилгээг явуулахыг хүсчээ.
Цацраг идэвхит полонитой холбоотой хэвлэлээр шуугиж байсан өөр нэг аллага бол ОХУ-ын КГБ-ын нууц ажилтан Александр Литвиенкогийн үхэл билээ.
Цацраг идэвхит полонид хордож үхсэн түүний цогцсыг 2006 онд Лондон дахь нэгэн зочид буудлаас олсны дараа ОХУ, Их Британийн харилцаа муудсан юм.