
TMZ-д мэдээлснээр Эвансийг Беверли Хилзийн цагдаагийн газраас өнгөрсөн лхагва гаригт сэжигтнээр дуудсан бөгөөд түүнийг одоогоор 60 мянган ам.доллараар батлан даалтанд гаргаад байгаа гэнэ. Эвансийг өнгөрсөн гуравдугаар сард Беверли Хилзид зодоон хийсэн хэмээн ийнхүү буруутгаж байгаа юм байна. Харин Эванс энэ талаар “Би зөвхөн өөрийгөө хамгаалсан учраас надад ямар нэг буруу байхгүй” гэж мэдэгджээ.
Э.АНХТУЯА