“Eurocom” 150 ажилтнаа цомхтгоно

Хуучирсан мэдээ: 2012.11.25-нд нийтлэгдсэн

“Eurocom” 150 ажилтнаа цомхтгоно

Английн видео тоглоом үйлдвэрлэгч “Eurocom” компани сүүлийн үед ашиг орлого муутай ажилласан учраас 200 ажилтныхаа 150-ыг нь цомхтгохоос өөр аргагүйд хүрчээ. “Eurocom”-ийн  James Bond, Harry Potter, Olympic Games гэх мэт цувралууд нь видео тоглоом сонирхогчдын дунд хамгийн алдартай  бөгөөд анх 1988 онд 12 хүний бүрэлдэхүүнтэйгээр Английн “Derbyshire” дүүрэгт байгуулагдаж байжээ.

“Eurocom”-ийн  хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр сүүлийн үед тус компанийн шинээр үйлдвэрлэн гаргах  бүтээгдэхүүний төслийн тоо эрс багассаны улмаас ийнхүү ажилтнуудаа цомхтгохоос өөр аргагүйд хүрсэн байна. Тус компани хамгийн шилдэг, туршлагатай 50 ажилтныг үлдээн бусад 150 ажилтныг цомхотгохоор шийдсэн аж. “Eurocom” ойрын хугацаанд видео тоглоомыг гар утсанд суулган тоглох хамгийн тохиромжтой хувилбарыг хэрэглэгчдэд санал болгохоор ажиллаж байгаа гэнэ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж