
“Eurocom”-ийн хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр сүүлийн үед тус компанийн шинээр үйлдвэрлэн гаргах бүтээгдэхүүний төслийн тоо эрс багассаны улмаас ийнхүү ажилтнуудаа цомхтгохоос өөр аргагүйд хүрсэн байна. Тус компани хамгийн шилдэг, туршлагатай 50 ажилтныг үлдээн бусад 150 ажилтныг цомхотгохоор шийдсэн аж. “Eurocom” ойрын хугацаанд видео тоглоомыг гар утсанд суулган тоглох хамгийн тохиромжтой хувилбарыг хэрэглэгчдэд санал болгохоор ажиллаж байгаа гэнэ.
Э.АНХТУЯА