Бангладешт 120 ажилчин галд шатжээ

Хуучирсан мэдээ: 2012.11.25-нд нийтлэгдсэн

Бангладешт 120 ажилчин галд шатжээ

Бангладешт оёдлын үйлдвэрт гал гарсны улмаас 120 хүн амиа алдсан тухай тус улсын албаны хүн мэдээлжээ. Гэвч галд өртөж амиа алдсан хүмүүсийн дээрх тоо зөвхөн албан бус тоо гэнэ. Гал түймрийн осол өчигдөр тус улсын нийслэл Дака хотын Ашулиа дүүрэг Тазрин оёдлын үйлдвэрийн есөн давхар барилгад гарчээ. Гэрчүүдийн хэлснээр хохирогчдын зарим нь гал түймрийн үеэр барилгаас үсэрч байсан гэнэ. Гал түймэр юунаас болж гарсан нь тодорхойгүй байгаа боловч хоёр давхраас гал дүрэлзэж, утаа багширч байснаас дээд давхруудад байсан хүмүүс гарч чадаагүй аж.

Гал түймрийн эхний мэдээ ирэхэд нас барсан хүний тоо 80 гэж байсан ч аврах ажилтнууд барилга руу орсны дараа амиа алдагсдын тоо 100 гарсныг мэдээлсэн байна.

Бангладешийн оёдлын томоохон үйлдвэрүүдэд гал түймрийн аюул осол их гардаг нь хөдөлмөрийн аюулгүй байдлын стандарт муу, ажиллах нөхцөл хүнд, ажиллагсдын тоо их зэрэг олон шалтгаантай байдаг гэнэ.  2010 онд  Бангладешийн өөр нэг оёдлын үйлдвэрт гал түймэр гарснаас 25 ажилчин амиа алдсан хэрэг гарч байсан юм. Тус улсын 4.500 гаруй оёдлын үйлдвэрт ойролцоогоор хоёр сая гаруй хүн ажилладаг гэсэн тоо байдаг аж.

Бангладешийн жилийн нийт экспортын орлогын 80 хувь буюу 24 тэрбум ам.долларыг бэлэн хувцас эзэлдэг байна.

Н.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж