Ирц хүрээгүй асуудлыг СЕХ шийдвэрлэнэ

Хуучирсан мэдээ: 2012.11.25-нд нийтлэгдсэн

Ирц хүрээгүй асуудлыг СЕХ шийдвэрлэнэ

Орон нутгийн сонгуулийн дүнг тойргийн хороод эцэслэн гаргаагүй байгаа бөгөөд нийслэлийн зарим дүүрэгт ирц хүрээгүй. Тухайлбал, орон нутгийн сонгуультай хамт УИХ-ын сонгуулийн дахин санал хураалт явуулсан Баянзүрх дүүрэгт сонгогчдын ирц хүрээгүй юм.

Тиймээс тойргийн хороо нь ирц хүрээгүй гэсэн тогтоолыг СЕХ-нд хүргүүлээд байгаа юм байна. Ирц хүрээгүй тойргийн хороодын асуудлыг СЕХ шийдвэрлэх юм байна. Энэ талаар Баянзүрх дүүргийн тойргийн хорооны дарга н.Баатарнямаас тодруулахад “Баянзүрх дүүрэгт ирц хүрээгүй. Тиймээс ирц хүрээгүй гэсэн тогтоолыг СЕХ-нд хүргүүлсэн байгаа. Санал хүрээгүй асуудлыг СЕХ шийдвэрлэнэ” гэлээ. Нийслэлийн ирц хүрээгүй хороодын асуудлыг СЕХ хуралдаж, хуулийн дагуу шийдвэрлэх юм байна.

Харин ирц хүрсэн нийслэл болон орон нутгийн тойргууд дүнгээ нэгтгэж байгаа бөгөөд хуулийн хугацаанд буюу долоо хоногийн дотор энэ буюу энэ сарын 30 гэхэд мэдээлсэн байх ёстой юм.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж