С.Акжол анхны мөнгөн медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2012.11.25-нд нийтлэгдсэн

С.Акжол анхны мөнгөн медаль хүртлээ

Туркийн Анталя хотноо оюуны спортын хамгийн том тэмцээн болох дөрвөн жилд нэг удаа болдог оюуны олимп буюу “MEMORIAD-2012” тэмцээн энэ өдрүүдэд үргэлжиж байна. Энэ сарын 23-нд эхэлсэн тус тэмцээнд урьдчилсан шатнаас шалгарсан дэлхийн 20 орны 89 оюуны спортын шилдэг тамирчид нийт 10 төрөлд өрсөлдөж байна. Манай улсаас ой тогтоолтын олон улсын мастер Х.Хатанбаатараар ахлуулсан таван тамирчин оролцож байгаа бөгөөд өчигдөр эхний төрлөөс мөнгөн медалийн болзлыг хангаад байна. Өчигдөр болсон хөзрийн төрөлд ОУИМ С.Акжол нэг багц хөзрийг 51 секундэд цээжлэн алдаагүй нэрлэснээр мөнгөн медаль хүртлээ. Энэхүү төрлийн эхний аравт Монголын дөрвөн тамирчин орсон байна. Үүнд V байрт Б.Ганбаяр, VII байр Т.Мягмарсүрэн (Цээж бодолтын дэлхийн аварга), X байр Х.Хатанбаатар нар шалгарчээ. Өнөөдөр олон улсын мастер Х.Хатанбаатар "Нэр, зүс царай" төрөлд өрсөлдөнө.

Ч.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж