
Хосууд өнгөрсөн пүрэв гаригт гэр бүлээрээ тэмдэглэн өнгөрүүлсэн Талархлын баярын үеэр дээрх гэрэл зургийг авахуулсан гэнэ. Мичел энэ үеэр фенүүддээ Талархлын баярын мэнд хүргээд, ээж болох гэж буйдаа маш их баяртай байгаа тухайгаа бичжээ. Түүнчлэн тэрээр саяхан “People сэтгүүлд өгсөн ярилцлагадаа би хөл хүнд болсондоо итгэхгүй жирэмсний долоон тест авсан. Хариу нь дандаа эерэг гарч байсан ч би хүүхэдтэй болсон гэдэгтээ итгэхгүй, эмч дээр очиж байж л итгэсэн” хэмээн ярьжээ. Хосууд аав ээж болох баяртай мэдээг анх сонсоод Итали руу аяллаар явсан бөгөөд тэд энэ үеэр өөрсдийн хамгийн сайн найз болох Жессика, Жастин нарын хуримд мөн уригдсан гэнэ.
Э.АНХТУЯА


