
1950 онд тус цэнгэлдэхэд хөлбөмбөгийн ДАШТ-ий аваргын төлөөх тоглолт болж, Бразилийн шигшээ баг цэнгэлдэхэд битүү шавсан 200 мянган үзэгч, хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө ялагдаж байсан юм.
2014 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг нутагтаа зохион байгуулах эрх авсан Бразиль өдгөө тус цэнгэлдэхийг шинэчилж, орчин үеийн өнгө төрх, техник технологиор тоноглох гэж буй юм. Харин шинэчлэн тохижуулсан тус цэнгэлдэхэд Бразилийн хөлбөмбөгийн шигшээ баг анхны тоглолтоо зургадугаар сарын 2-нд Английн шигшээ багийн эсрэг хийх гэнэ.
Э.АНХТУЯА