Осло “Millennium IT” системийг нэвтрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2012.11.24-нд нийтлэгдсэн

Осло “Millennium IT” системийг нэвтрүүлжээ

Монголын хөрөнгийн зах зээлд 2012 оны долдугаар сарын 2-ноос эхлэн нэвтрүүлсэн “Millennium IT” системийг ашиглагч орнуудын тоо нэмэгдэж, Норвегийн нийслэл Ослогийн хөрөнгийн бирж энэ сарын 22-ноос эхлэн үйл ажиллагаандаа дээрх системийг ашиглаж эхэлжээ. Арилжаа, төлбөр тооцоо, хадгаламжийн цогц шийдэл бүхий “Millennium IT” системийг дэлхийн 20 гаруй орны 30 гаруй хөрөнгийн бирж, санхүүгийн байгууллагууд ашигладаг аж.

Т.МАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж