Орц: (Rosemary-Lemon Marinade)
- 1/4 стакан нимбэгний шүүс
- 3 амны халбага чидун жимс эсвэл ургамалын тос
- 2 амттаны халбага шинэхэн rosemary эсвэл 1 амттаны халбага хатаасан rosemary
- 1/2 амттаны халбага давс
- 1/4 амттаны халбага нунтаг перц
- 4 хумс сармис
- 450 гр тахианы цул цээжний мах 3 см куб хэлбэрэтэй хэрчиж бэлтгэсэн
- 1 ш улаан чинжүү, үрийг нь аваад 2.5 см куб хэлбэртэй хэрчсэн
- 1 ш зуккини, ногоон шар хамаагүй, 2.5 см зузаанай цагиргалан хэрчсэн (zucchini)
- 1 ш улаан сонгино. арилгаад гурвалжилан хэрчсэн
- 450 гр аспарагус (asparagus)
- 1/4 стакан нунагласан фета бяслаг
Бэлтгэх нь:
- Таглаатай шилэн саванд эхний зургаан орцоо холиж нийцүүлнэ. Тахиагаа нэмээд хааяа хааяа хутган хамгийн багадаа 30 минут цаашлаад 6 хүртэл цаг хөргөгцинд таглан амраана.
- Ил галаа галлана эсвэл халаана. Тахиа амталсан шүүсээ асгалгүй хадгална. Тахиагаа чинжүү, зуккини, сонгино г.м ээлжлүүлэн 4 шоронд шорлоод багсны тусламжтайгаар шорлогоо үлдсэн тахианы амтлагчаараа амтлана.
- Халаасан ил гал дээрээ тавиад таглан тахиа, ногоонуудаа болтол 10-15 минут шарна. Тахиагаа гаргахаас 5 минутын өмнө аспарагусаа ил гал дээрээ тавиад хааяа хааяа эргүүлэн болгоно.
- Нунтагласан фета бяслагаа тахиан дээрээ цацаад болгосон аспарагустайгаа халуунаар нь таваглан сервислэнэ.
Эх сурвалж: http://gal-togoond.blogspot.com/