
Рианна дээрх амжилтынхаа тухай Twitter хуудсандаа бичиж, маш их баяртай буйгаа илэрхийлсэн гэнэ. Түүний “Diamonds” дуу нь Billboard-аас гадна 43 оронд iTunes-ийн хит дууны чартыг тэргүүлж буй ажээ. “Diamonds” дуунаас өмнө Рианнагийн SOS (2006), Umbrella (2007), Take a Bow (2008), Disturbia (2008), Live Your Life (2008), Rude Boy (2010), Only Girl (2010), What"s My Name? (2010), Love the Way You Lie-(2010), S&M (2011), We Found Love (2011) дуунууд Billboard-ын “Hot 100” жагсаалтыг тэргүүлж байжээ.
Э.АНХТУЯА