Нийслэлийн оюутны нэгдсэн холбоо байгуулагдлаа

Хуучирсан мэдээ: 2012.11.24-нд нийтлэгдсэн

Нийслэлийн оюутны нэгдсэн холбоо байгуулагдлаа

Нийслэлийн оюутны нэгдсэн холбоо гэх байгууллага үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Тэд өчигдөр нийслэлийн оюутнуудад тулгамдаж буй нийгмийн асуудлаар хэвлэлийнхэнд хандан мэдээлэл хийлээ. Тус холбооны зүгээс Монголын оюутны холбоо ТББ нь оюутнуудын төлөө үйл ажиллагаа явуулж чадахгүй, тэдний санал бодлыг сонсон, ажил хэрэг болгож чадахгүй байна хэмээн үзэж байгаа учраас Нийслэлийн оюутны нэгдсэн холбоог байгуулах болсон гэнэ. Тус холбоонд МУИС, МУБИС, ШУТИС, ХААИС, ЭМШУИС, Чингэлтэй, Хан-Уул, Баянгол, Баянзүрх дүүргийн оюутны холбоод нэгджээ. Тэд Монгол Улсын хэмжээнд нэгж оюутны эрх ашгийг хамгаалж ажиллахыг гол зорилгоо болгож байгаа аж. Түүнчлэн Монголын оюутны холбоо нь зөвхөн виза карт, автобусны наалтын асуудлаар л оюутнуудтай холбогдон ажиллаж байгаад шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлээд, энэ байдлыг засахын тулд оюутнуудын дуу хоолойг нийтэд зөв зохистой хүргэж, төр засгийн удирдлагуудад уламжлахаар ийнхүү нэгдсэн гэлээ.

А.ЗУЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж