Польшийн Вроцлав хотноо болох боулингийн Дэлхийн цомын тэмцээнд оролцохоор Монголын боулинг сонирхогчдын холбооны тамирчид өчигдөр эх орноосоо мордлоо. Тэмцээн энэ сарын 25-наас арванхоёрдугаар сарын 1-ний хооронд үргэлжлэх бөгөөд Монголын багийн бүрэлдэхүүнд С.Баярхүү, Х.Өлзийхорол, н.Бат-Орших нарын тамирчид багтжээ.
Т.МАША