Сонгуультай холбоотой 366 гомдол иржээ

Хуучирсан мэдээ: 2012.11.24-нд нийтлэгдсэн

Сонгуультай холбоотой 366 гомдол иржээ

Монголчууд бид ирэх дөрвөн жилд аймаг, сумд, дүүргийг удирдах төлөөллөө сонгосон. Одоогоор сонгуулийн дүн албан ёсоор гараагүй байна. Хуулийн дагуу тойргийн хороод дүнгээ нэгтгэж, ИТХ-д өргөн мэдүүлэх ёстой. Үүний дараа ИТХ-ын зүгээс СЕХ-нд нэгдсэн дүн мэдээллээ хүргүүлэх юм.

Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуультай холбоотой нийт 366 гомдол, мэдээлэл ЦЕГ-т иржээ. Цаг хугацааны хувьд тэдгээр нь энэ сарын 15-20-ны хугацааг хамрах бөгөөд орон нутагт 236, нийслэлд 130 гомдол, хүсэлт ирсний дагуу цагдаагийн бйагууллага шалгасан байна. Ингээд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 111-р зүйл “Гүтгэх”, 130-р  зүйл “Иргэн сонгуулийн эрхээ эдлэхэд болон сонгуулийн хорооны ажилд саад хийх” гэсэн  гэмт хэргийн шинжтэй хоёр гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, 61 гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж,  хуульд заасны дагуу 73 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шүүхэд шилжүүлсэн байна. Энэ өдрүүдэд цагдаагийн байгууллага сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой 364 захиргааны зөрчлийг бүртгэн шалгаж шийдвэрлэжээ.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж