
Жагсаал зохион байгуулагчдын зүгээс өнөөдөр болох эсэргүүцлийн жагсаалд 15 мянга гаруй хүн оролцоно гэх урьдчилсан мэдээлэл ирүүлсэн гэнэ. Тиймээс нийслэл Бангкок хотын цагдаагийн байгууллагынхан долоо хоногийн турш өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах ажээ. Жагсаалыг “Protect Thailand” болон “Pitak Siam” гэх бүлэг, байгууллагаас зохион байгуулах тухай цагдаагийн албаныхан мэдээлж байна. “Pitak Siam”-ын зүгээс өмнө нь 2008 онд “Yellow Shirt" хэмээх хөдөлгөөн өрнүүлж, Засгийн газрыг эсэргүүцсэн өргөн цар хүрээтэй жагсаал зохион байгуулж байжээ. Тэрхүү жагсаалын үеэр нийтийг хамарсан үймээн дэгдэж, 118 хүн бэртэж байсан гэнэ.
Э.АНХТУЯА