Рианна BBC-гийн ярилцлагаа цуцалжээ

Хуучирсан мэдээ: 2012.11.24-нд нийтлэгдсэн

Рианна BBC-гийн ярилцлагаа цуцалжээ

“BBC Radio 1”-ийн хөтлөгч Ник Гримшау нэвтрүүлэгт нь утсаар холбогдож дуучин Рианнагийн дууг сонсохыг хүссэн нэгэн оролцогчийн хүсэлтийг нь биелүүлээгүйн улмаас Рианна тус радиод хийхээр төлөвлөөд байсан ярилцлагаа цуцалжээ. Ник баасан гаригт өөрийн нэвтрүүлэгт нэрт дуучин Рианнатай ярилцлага хийхээр төлөвлөсөн байжээ.

Никийг Radio 1-ийн нэвтрүүлгээ хөтөлж байхад нэгэн оролцогч дуучин Рианнагийн хамгийн сүүлийн үед хит болоод байгаа “Diamonds” дууг захиалсан боловч Ник оролцогчид өөр дуу санал болгосон нь дуучин бүсгүйд таалагдаагүй бололтой. Түүний “Diamonds” дуу нь сүүлийн үед хит болж, өдгөө Billboard-ын жагсаалтыг тэргүүлж буй юм.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж