Хятадын баруун хойд хэсэгт орших Цинхай мужид өчигдөр 19 настай түвд хүү өөрийгөө шатааж, зулын гол болсон нь эрх чөлөө тусгаар тогтнолынхоо төлөө амиа золиосолсон ээлжит тохиолдол боллоо. Синьхуа агентлагийн мэдээлснээр амиа алдсан хүүг Ливон Цэрин гэгч байсныг албаныхан тогтоосон бөгөөд түүнийг пүрэв гаригийн өглөө Тонгрин дүүрэгт өөрийгөө шатаасан байсныг олжээ.
Синьхуа агентлаг хоёр хоногийн өмнө мөн Түвдийн хоёр малчин өөрийгөө шатааж зулын гол болсон тухай мэдээлж байсан юм. Олон улсын зарим эх сурвалжийн мэдээллээр Хятадаас эрх чөлөө, тусгаар тогтнолоо олж авахыг эрмэлзсэн Түвдийн 78 дахь иргэн ийнхүү зулын гол болж, амиа золисолжээ.
Э.АНХТУЯА