
Мэтгэлцээний үеэр болон дууссаны дараа “Eagle News” телевизээс зохион байгуулсан “Ньюс агентлаг”-ийн тоймчдын хэлэлцүүлгийн үеэр “Ньюс агентлаг”-ийн зүгээс олон нийтийн дунд нээлттэй санал асуулга явуулсан юм. Санал асуулгаар 14500 орчим иргэн онлайн хэлбэрээр болон утсаар холбогдож, мэтгэлцээний талаарх саналаа ирүүлсэн бөгөөд үүнд УИХ-ын гишүүн С.Баярцогтыг 57,1 хувь нь дэмжжээ. Харин С.Ганбаатар гишүүнийг дэмжиж буйгаа илэрхийлж, нийт оролцогчдын 41,3 хувь нь саналаа өгсөн бол үлдсэн 1,6 хувь нь хэнийг нь ч дэмжихгүй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлжээ.
Т.МАША