
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, “Дельта” төвийн урд байрлах траншейнд хоёр хүн шатаж нас барсан хэрэг гарсан байна. Тодруулбал, тус траншейнд “амьдардаг” байсан 52 настай Б, 42 настай П нар нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ тодорхой бус шалтгааны улмаас шатаж нас барсан болохыг тогтоожээ.
Хэргийг тус дүүргийн цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн байна.
Д.ЖАРГАЛСҮРЭН