Европын холбооны кино өдрүүд эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.11.23-нд нийтлэгдсэн

Европын холбооны кино өдрүүд эхэллээ

“Black Box” театрт  өчигдөр Европын холбооны кино өдрүүд нээлтээ хийлээ. Гурав дахь удаагаа болж буй уг кино өдөрлөгийг Европын холбооны төлөөлөгчийн газар, “Black Box” театр болон “Глоб интернэйшнл” ТББ-тай хамтран энэ сарын 22-25-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа юм. Уг өдөрлөгт зориулж холбооны гишүүн орнууд шинэлэг, олон нийтэд хүрч чадсан, амжилттай болсон кинонууд Монголын үзэгчдийн хүртээл болж эхэллээ. Энэ удаад манай улстай улс төр, эдийн засаг болон урлаг соёлын холбоотой байдаг Европын холбооны гишүүн 10 орон киногоо дэлгэсэн юм. Үүнд, Кипр, Грек, Чех, Австри, Унгар, Франц, Герман, Люксембург, Польш, Дани зэрэг улс орнууд киногоо илгээжээ. Кино өдөрлөгийн хүрээнд гарч буй  Европт бүтээгдсэн киногоор дамжуулан Монголын үзэгчид, киночдод Европын хөгжлийг хүргэх нь ээ.

Өчигдөр болсон Европын холбооны кино өдрүүд нээлтэд ЕХ-ноос манайд суугаа Бүрэн эрхт Элчин сайд Маркус Эдерер болон Соёл спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, Монгол Улсад суугаа Элчин сайдууд, соёлын атташе нар оролцсон юм. Кино өдөрлөгийг Кипр улсын “Жижиг гэмт хэрэг” киногоор нээлээ. Уг өдөрлөгийн хүрээнд гарах кинонуудын МҮОНРТ-ын урд талд байрлах “Black Box” театрт үзэгчдэд үнэ төлбөргүйгээр хүрэх юм.

Европын кино өдөрлөгийн хөтөлбөр:

11/23 Баасан
18.00 цагт “Огцрол”-Чех

11/24 Бямба
14.00 цагт “Хайрыг авраач”-Унгар
18.00 цагт “Сэтгэл хөдлөлтэй хүмүүс”-Франц
20.00 цагт “Нарны өргөн чөлөө”-ХБНГУ

11/25 Ням
14.00 цагт  “Далд дайн”-Люксенбург
18.00 цагт “Аргагүй аллага”-Польш
20.00 цагт “Туршилт”-Дани

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж