Анри “Арсенал”-ыг санаж байна

Хуучирсан мэдээ: 2012.11.23-нд нийтлэгдсэн

Анри “Арсенал”-ыг санаж байна

Английн “Арсенал”-д одтой цаг үеэ өнгөрүүлж, тус клубийн домог болж чадсан супер довтлогч Тьерри Анри өдгөө АНУ-ын “Нью-Йорк Ред Буллз”-д хүчин зүтгэж байгаа.

Гэхдээ Франц довтлогч хайртай багтаа гурав дахиа ирэх магадлалтай байна. АНУ-ын “MLS” арванхоёроос гуравдугаар сар хүртэл завсарладаг бөгөөд Анри үүнийг нь ашиглаж, энэ оны эхээр “Арсенал”-д зээлээр тоглосон. Тэрбээр “Их буучид”-тай энэ өвөл дахин нэгдэхийг хүсч буй тухай яриа гараад буй. Анри саяхан болсон “Арсенал”-“Тоттенхэм”-ийн тоглолтыг үзсэнээс гадна экс багийнхаа бэлтгэлд хэд хэдэн удаа хамрагдсан нь дээрх яриаг баталж буй. Клубийн ерөнхий дамжуулагч Арсен Венгер ч үүнд дуртай байгаа бөгөөд “Энэ яриаг бид үгүйсгэхгүй. Анриг хүн бүр мэднэ. Түүнийг “Арсенал”-ын өмсгөлтэй тоглохыг дахин хармаар байна” гэжээ. Ирэх оны эхээр Африк үндэстнүүдийн цомын тэмцээн болох тул Жервиньо, Маруан Шамах нарын довтлогчид багтаа тусалж чадахгүй. Хэрвээ Анри ирвэл энэ үед тун их хэрэг болох нь тодорхой.

Зохиогчийн эрх: “ӨДРИЙН ШУУДАН” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж