НҮБ Газын зурваст хүнсний тусламж үзүүлнэ

Хуучирсан мэдээ: 2012.11.23-нд нийтлэгдсэн

НҮБ Газын зурваст хүнсний тусламж үзүүлнэ

НҮБ-ын Хүнсний хөтөлбөрөөс өчигдөр буюу пүрэв гаригт Газын зурваст байгаа 350 өрхийн 2100 иргэнд хүнсний тусламж үзүүлэх болсноо мэдэгджээ. Израйль болон Палестины хоорондох зэвсэгт мөргөлдөөний халуун цэгт амиа алдах энгийн иргэдийн тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа юм. НҮБ-ын албаныхны мэдээлж байгаагаар арав хоногийн турш Газын зурвас дахь айл өрхүүдэд хоол хүнс тараах гэнэ. Гэхдээ НҮБ-ын энэ тусламж Газын зурвас дахь 5600 орчим оршин суугчдын тал хүрэхгүй хувьд л хүрч байгаа юм.

Зэвсэгт мөргөлдөөнтэй иймэрхүү нөхцөл байдал удаан үргэжилбэл олон мянган хүний амь нас эрсдэх аюултай байгааг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун өнгөрсөн даваа гаригт хийсэн мэдэгдэлдээ онцолж, талуудыг тайван замаар асуудлыг шийдэхийг уриалсан. Харин олон улсын эх сурвалжууд Газын зурвас дахь нөхцөл байдал одоо ч маш хүнд байгааг онцолж байгаа юм.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж