
НИТХ-ын тэргүүлэгчид 2012-2013 онд дамжин хэрэгжүүлэх төсөл арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт, Нийслэлийн 2013 оны төсвийн тухай мөн Нийслэлийн өмчөөс 2013 онд хувьчлагдах эд хөрөнгийн жагсаалтын тухай зэрэг хэд хэдэн асуудлыг ирэх даваа гаригт хэлэлцэх юм байна. Хурал НЗДТГ-ын Хуралдааны танхимд 10.00 цагт эхлэх ажээ.
Д.ЖАРГАЛСҮРЭН