Хуучирсан мэдээ: 2010.05.20-нд нийтлэгдсэн

Эцэст нь ……


Хүн дэргэдээ байдаг гэрэл гэгээ
олж хардаггүй. Харин холдон явахын цагт яагаад анзаардагийн бол, яагаад
дэргэд чинь байхад харахгүй өөрөөсөө холдуулчихваа. Би чамаас зуу зуун
яагаадыг асуухад бэлхэн байна. Би чиний гэрэл гэгээ байхдаа түүнийгээ
батлах мянга мянган баталгаа байсан. Яагаад өнгөрсөн цаг дээр ярьж
байгааг нь чи мэднээ. Нэгэнтээ бүүдийсэн харанхуй ертөнцөд чинь өчүүхэн ч
гэсэн гэрэл гэгээ чинь байсандаа баярласан гунигласан шаналсан. Чамайг
би үргэлж дэмжин зөвхөн чиний төлөө байхыг хүссэн. Гэхдээ чи хүсээгүй
зүгээр л ойшоогоогүй ч юмуу даа. Магадгүй мөнхөд хажууд чинь гэрэлтүүлнэ
гэж найдсан байх л даа. Гол горхи адил миний гэрэл гэгээ өдөр сараар
багасаар л байсан. Анх чамайг би гэрэлтүүлэхийг хичээж байхдаа Нар шиг
гэрэл гэгээ өгөхийг хичээдэг байсан тэр нь ч чамайг маш сайханаар
гэрэлтүүлж урам зориг хайрладаг байсан бизээ. Одоо чамайг гэрэлтүүлэх
гэтэл сөнөж буй од адил гэрэл минь багассаар л харваж буй од шиг
харвасаар л. Саяхан чи надаас гэрэл гэгээ минь болооч гэж гуйлаа. Би
чамайг хангалттай гэрэлтүүлж гийгүүлж байсан харин чи зүгээр л гэрлийг
минь шингээж аваад намайг гэрэлтүүлж чадаагүй. Миний гэрлийг бөхөөсөөр
байгаад унтрахаа алдаад бяцхан цог зүрхний гүнд үлдсэн.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж