Номхон далайн галзуу хулгана үзмэр болжээ

Хуучирсан мэдээ: 2012.11.23-нд нийтлэгдсэн

Номхон далайн галзуу хулгана үзмэр болжээ

Сэнди далайн хар салхины улмаас Номхон далайн усанд автаж, сүйдсэн АНУ-ын Нью-Жерсигийн паркийг жуулчид ихээр очиж үзэх болсон гэнэ.

Далайн эргийн Нью-Жерси хотын захирагч Билл Эйкерс WNBC телевизэд өгсөн ярилцлагадаа паркийн галзуу хулганыг буулгах эсэхээ хараахан шийдээгүй  байгаа гэжээ. Гэвч тус хотын захиргаа паркийн галзуу хулганыг унахаас сэргийлж, эргийн хамгаалалтын ажилтнуудтай хамтран ажиллаж байгаа гэнэ. Учир нь Сэнди хар салхины гамшгийн дараа Номхон далайн ус түрж орсон паркийн галзуу хулгана жуулчдыг ихээр татаж байгаа аж. Номхон далайн эргийн хотыг сэргээн босгох ажил үргэлжилж байгаа бөгөөд ирэх оны нэгдүгээр сард болох хохирогчдын дурсгалыг хүндэтгэх өдрөөс өмнө дуусгахаар төлөвлөж байгаа юм байна.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж