Диснейн ойд зориулан алтан гацуур бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2012.11.23-нд нийтлэгдсэн

Диснейн ойд зориулан алтан гацуур бүтээжээ

Японы Тюо хотын Гинза дүүрэгт орших “Tanaka” дэлгүүрт Уолт Диснейн мэндэлсний 110 жилийн ойд зориулан 4,24 сая ам.долларын үнэтэй алтан гацуур бүтээжээ. Уг гацуурын мод болоод чимэглэлүүдийг бүгдийг нь алтаар хийсэн бөгөөд 2.4 метрийн өндөртэй, 40 кг жинтэй  гэнэ.

“Tanaka” дэлгүүрийн албаныхан Зул сарын баярыг угтсан энэхүү алтан гацуур модыг Диснейн шүтэн бишрэгч олон мянган фэнүүдэд хамгийн их таалагдана гэдэгт итгэлтэй байгаа гэнэ. Түүнчлэн алтан гацуурын оройн хэсгийг Диснейн үлгэрийн баатрууд болох Мики Маус, Тинкер Бэлл, Үнсгэлжин нарын зургаар чимэглэсэн байна.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж