Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг өнөөдөр Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсаас Монгол Улсад суух Өргөмжит консул Б.Бямбасайхан, Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсын Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтай аймгуудад суух Өргөмжит консул Д.Энхчимэг нарыг хүлээн авч уулзаж, Өргөмжит консулын Экзекватурыг нь гардуулан өгөв гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс мэдээллээ.