Гурван даамчин хагас шигшээд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2012.11.23-нд нийтлэгдсэн

Гурван даамчин хагас шигшээд шалгарлаа

Малайзын нийслэл Куала Лумпур хотноо даамын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ өдрүүдэд үргэлжилж байна. Энэ сарын 20-нд эхэлсэн тивийн аваргад  найман орны шилдэг даамчид өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдөж байгаа юм. Харин Монгол Улсаас 36 даамчин оюун ухаанаа уралдуулж байна.

Тэмцээний наймны нэг шигшээд тоглолтууд өчигдөр болж хагас шигшээд өрсөлдөх даамчид тодроод байна. Хагас шигшээд Монголын гурван даамчин шалгарчээ. Ази тивийн дөрвөн удаагийн аварга, олон улсын их мастер Д.Эрдэнэбилэг олон улсын мастер О.Түвшинболдтой, их мастер Г.Ганжаргал Узбекстаны Артиковтой оноолт таарчээ. Эмэгтэйчүүдийн хувьд зургаан өргийн дараах байдлаар Хятадын тамирчин 9 оноотой тэргүүлж байгаа бол М.Нямжаргал (9 оноо), Э.Мандахнаран (7 оноо), Ц.Энхцэцэг (6 оноо) нар удаалж байна.

Тэмцээний аваргууд энэ сарын 25-нд буюу ирэх ням гаригт тодрох бөгөөд зөвхөн түрүүлсэн тамирчин дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болох юм.

НЭМЭЛТ: (16:45)

Хагас шигшээ тоглолтоос Д.Эрдэнэбилэг, Г.Ганжаргал нар учраагаа буулган авснаар аваргын төлөө тоглохоор боллоо. Мөн залуучуудын ангилалд О.Энхбат азийн аварга боллоо.

Тэмцээний фото агшинг ЭНД дарж үзнэ үү.
Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж