
Тухайн хорооны ердийн зуухтай айлуудын янданд Мянганы сорилтын сангийн цэвэр агаар төслөөс утаа шүүгчийг байрлуулаад 20 гаруй хонож байгаа аж. Тухайн утааны шүүгчийн үйл ажиллагаатай НИТХ-ын дарга Д.Баттулга танилцлаа. НИТХ-ын хамгийн түрүүнд орсон айл бол тус хорооны оршин суугч Г. Цэцэгмаагийнх байв. Тэдний утааны шүүгчийг төслийг хэрэгжүүлэгч Хануй гол ХХК захирал Ж.Хүрэл-Эрдэнэ зориулалтын багажаар хөөллөө.
Утаа шүүгчээс 250 грамм хөө гарлаа. Утааны шүүгч яндандаа байрлуулсанаар энэ айлын яндангийн 250 грамм хөө агаарт цацагдаагүй хэрэг боллоо. Энэ бүхнийг үзэж харсаны эцэст НИТХ-ын дарга Д. Баттулга “Нийслэлийн утааг арилгах талаар олон арга хэмжээ авч байгаа. Түүний нэг хэсэг нь энэ гэр хорооллын ердийн зуухтай өрхүүдийн янданд утаа шүүгч байршуулсан явдал. Утаа шүүгчийг 1050 өрхөд суурилуулсан юм байна. Тэгвэл нэгээс шүүгчээс 20 гаруй хоног агаарт хөө, тортог хягдсангүй. Мянга гаруй өрхөөс хөө, тортог хягдахгүй байна гэдэг бага зүйл биш гэж бодож байна” хэмээн хэлэв. НИТХ-ын даргыг тус хороонд ажиллахад Нийслэлийн Засаг даргын Үйлдвэр эклогийн асуудал хариуцсан орлогч Д.Пүрэвдаваа, Агаарын чанарын албаны дарга Ч.Батсайхан Цэвэр агаар сангийн гүйцэтгэх захирал Н. Хүрэлсүх нар хамт явлаа.