Дээрх дуунуудыг Жими Хендрикс нас барахынхаа өмнө бичүүлж байсан “First Days Of The New Rising Sun” цомогтоо оруулахаар төлөвлөж байжээ. Жими Хендрикс амьд ахуйдаа “Are You Experienced”, “Bold as Love”, “Electric Ladyland” нэртэй гурван цомог гаргасан бол нас барсных нь дараа түүний дурсгалд зориулсан хэдэн арван цомог гарсан юм. Түүний сүүлчийн дуунуудаас бүрдсэн “People”,”Hell and Angels”цомгийг ирэх гуравдугаар сард АНУ-д худалдаанд гаргах юм байна. Харин “Rolling Stone” сэтгүүл өнгөрсөн лхагва гаригийн дугаартаа шинэ цомгийн зургийг нүүрэндээ тавьжээ.
Жими Хендрикс 1969 онд Woodstock фестивальд оролцож, сарын дараа цомгоо гаргаснаар дэлхий Америк төдийгүй Европт шуугиан тарьсан билээ.