УИХ-ын сонгуулийн 15 дугаар тойрог, Увс аймагт Монгол Ардын намаас нэр дэвшигч Б.Чойжилсүрэнгийн туслах Я.Баттогтох, УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны референт, Увс аймгийн Оюутны холбооны тэргүүн Ш.Чинбат нарын хэргийг өнөөдөр Баянгол дүүргийн шүүхэд хэлэлцэх байсан. Гэвч Я.Баттогтох, Ш.Чинбат нарын өмгөөлөгчид Увс аймагт өчигдөр болсон шүүх хуралдаанд оролцсон тул өнөөдрийн хуралдааныг хойшлуулах хүсэлтийг шүүх бүрэлдэхүүнд гаргасан байна. Шүүх бүрэлдэхүүн тэднийг хүсэлтийг хүлээн авч, шүүх хурлыг ирэх арванхоёрдугаар сарын 10-ны 15.00 цаг хүртэл хойшлуулжээ.
Я.Баттогтох, Ш.Чинбат нарыг сонгогчдод мөнгө тараасан, оюутнуудыг авч зугтсан гэх хэрэгт буруутган Тагнуулын ерөнхий газарт мөрдөн шалгасан юм. Хэрэв тэдний гэм буруутай нь тогтоогдвол сонгуулийг зохион байгуулалттайгаар будилаантуулсан гэж шүүх үзэн 6-20 жил хүртэлх хугацаагаар хорих ялтай аж.
Д.ЖАРГАЛСҮРЭН