Ооска гавьяатын Төрсөн өдөр

Хуучирсан мэдээ: 2012.11.23-нд нийтлэгдсэн

Ооска гавьяатын Төрсөн өдөр

Бөхийн
чөлөөт барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгөн
медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин Оюунбилэгийн Пүрэвбаатарын төрсөн
өдөр өнөөдөр тохиож байна. 1997 оны Ази тивийн аварга шалгаруулах
тэмцээний 58 кг-д аваргын алтан медаль хүртэж, спортын карьераа
эхлүүлсэн Ооска гавьяат 2001, 2002 оны  Дэлхийн аварга шалгаруулах
тэмцээнээс жил дараалан мөнгөн медаль хүртэж байв. Гавьяат тамирчин
О.Пүрэвбаатар 2004 оны Афины олимпийн дараа зодог тайлсан бөгөөд өдгөө
даян аварга А.Сүхбатын үүсгэн байгуулсан “Олимп” дээд сургуульд багшлан,
шавь нараа бэлтгэж яваа. Төрсөн өдөр нь тохиож буй энэ өдөр тэрбээр
ДАШТ-ээс  мөнгөн медаль хүртэж байсан учир медалийн баяраа давхар
тэмдэглэдэг гэнэ лээ.

Гавьяат тамирчин О.Пүрэвбаатартаа Төрсөн өдрийн баярын мэнд хүргэе.

Б.МАРАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж