Хуучирсан мэдээ: 2010.05.20-нд нийтлэгдсэн

Тавдугаар сарын 20

Тавдугаар сарын 20-ны баяр

Метрологчдын олон улсын өдөр

Дэлхийн метрологийн өдрийг (World Metrology Day) жил бүрийн энэ өдөр тэмдэглэдэг. “Метрийн Конвенци” гэх баримтыг олон улсын дипломатуудын бага хурал 1875 оны тавдугаар сарын 20-нд батлан гарын үсэглэснийг энэ баярын  өдрөөр сонгожээ.

Метрологи гэж хэн бэ? Тэд юу хийдэг вэ? Зарим хүмүүс тэднийг метеорологуудтай (цаг уурчид) андуурдаг. Гэтэл метрологи эрт дээр үед үүссэн ба энэ үг нь “хэмжилтийн тухай шинжлэх ухаан” гэсэн үг юм. Метрологи бүхий л шинжлэх ухаанд хэрэгтэй.  Метрологийг үндэслэгч нь Д.И.Менделеев гэнэ.

Д. И. Менделеев


Камеруны үндэсний өдөр

Камерун 1960 онд тусгаар тогтнолоо зарласны дараа ер бусын байдалд байлаа. Тус орны баруун хэсэг нь Британийн, зүүн хэсэг нь Францын колони байснаас холбооны улс болон хоёр Засгийн газартай байжээ. 1972 онд хоёр Камеруныг нэгтгэхийн төлөө бүх нийтийн санал асуулга явуулж, орчин үеийн Камерун үүсчээ.


Өдрийн ишлэл

“Хүн бүр  мэдэж байх ёстой ч бидний хамгийн муу мэддэг нь хууль юм”

(Францын уран зохиолын сонгодог зохиолч Оноре де Бальзак 1799 оны тавдугаар сарын 20-нд төржээ)

Бусад ишлэлээс: “Цаг бол оюуны ажилтнуудын хөрөнгө юм.”

“Гэрлэлт бол эр эмийн дайн юм. Ялагч нь эрх чөлөөтөй болдог”

“Орлого гэмт хэргийнх болох тусам төдий чинээ ихсэнэ”

Үйл явдал

1498 он. Васко да Гамогийн удирдсан хөлөг онгоцнууд Лиссабоноос гараад нэг жил болсны дараа Энэтхэгийн хойгийн өмнөд үзүүрийн Каликута (одоогийн Кожикода) боомтод орж ирлээ. Ингэж Баруун Европоос Энэтхэг хүртэлх усан замыг Арабын лоцман (усан онгоцны замч) Ахмед ибн Мажидын тусламжтайгаар бий болгожээ. Тэр үед Васко да Гамо нь Энэтхэг хүрч чадаагүй Колумбаас илүү алдар нэртэй байлаа.

1570 он. Антверпен хотноо хамгийн анхны газар зүйн атлас хэвлэгдэн гарчээ. Дэлгэрэнгүй тайлбартай 53 том хэмжээний газрын зургаас уг атлас бүрдэж байв. Фламандын “космограф” Абрахам Ортелийн бүтээсэн атлас “Theatrum orbis terrarum” (”Дэлхийн бөмбөрцгийн үзвэр”) нэртэй байсан ба тэр үеийн газар зүйн мэдлэгийг нарийн гаргасан бүтээл байж. Ерөнхий мэдлэгийн талаас алдаа ихтэй байсан ч уг атласыг олон дахин хэвлэжээ.

1862 он. Иргэний дайн ид өрнөж байх үеэр боолын эзэмшилтэй тэмцэх зорилгоор олон нийтийн сангаас олгох газрын тухай  Гомстед-акт гэх хуулийг АНУ баталсан байна. Шинэ хууль фермерын аж ахуйн эрчимтэй хөгжлийг өдөөж өгчээ. Хуулиар Өмнөдын талд байлдаж байгаагүй 21 нас хүрсэн америк иргэн бүртгэлийн 10 доллар төлөөд 65 га газар авч болох байлаа. Таван жил ашигласны эцэст газар нь хувийн өмч болон шилждэг байжээ.

1873 он.  Өнөөгөөс 137 жилийн өмнө жийнс “төржээ”. Жийнсэн хувцасны түүх нь 200 гаруй жилийнх. Америкт анхны патентлагдсан жийнсийг Леви Страус гэдэг хүн хийлгээд хосыг нь 1,46 доллараар 1850 онд зарсан байна. Тэр нь дарвуулын даавуугаар хийгдсэн давхар оёдлоор бэхлэгдсэн олон тооны халаастай хавцас байв. Хэсэг хугацааны дараа Страус Сан-Франциско хотноо “Levi Strauss & Co”        гэх ажлын хувцас оёх компанийг байгуулжээ. 1873 онд Levi Strauss & Co кармаан дээрээ наалттай өмд үйлдвэрлэх патент авчээ. Энэ өдрийг л жийнс төрсөн өдөр гэдэг. 1886 онд жийнс дээр Levi’s гэх арьсан хаяг гарч ирсэн байна. Удалгүй компани Францын Ним хотын бат бэх цэнхэр “деним” гэж нэрлэгдсэн даавуугаар өмдөө оёх болсон байна. Levi’s брэнд ХХ зууны дунд үе хүртэл өрсөлдөөнгүй байсан юм. Даавууг будаж байсан “индиго” өнгийн будаг цэвэр бодисоор бэлтгэгддэг байв. Немцийн химич Adolf von Baeyer 1878 онд уг будгийн хиймэл орлуулагчийг олсны дараа жийнсийн үнэ ихээхэн буурсан байлаа. 1926 оноос цахилгаан товчтой жийнс анх үзэгдэв. Levi’s 1981 онд эмэгтэйчүүдийн жийнсийг үйлдвэрлэж эхэлжээ. 1995 оноос “стретч” жийнс гарч иржээ. Өнөөдөр жийнсийн зах зээлд Calvin Klein, Diesel, Gap, Guess, Mustang, Polo, Tommy Hilfinger, Zara өөрсдийн байр суурийг эзлээд байна.        

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж